Мэдээлэл, арга зүйн хичээл явагдлаа PDF Хэвлэх И-мэйл

Батлан хамгаалахын эрдэм шинжилээний хүрээлэнгээс эрхлэн БХИС-ийн багш, эрдэмтэн, судлаач нарт Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн асуудал, төрөөс баримталж буй бодлогын талаар мэдээлэл солилцох, багш, эрдэмтэд, судлаачдын судалгааны ажлын арга зүйг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн сүүлийн үеийн ололт амжилтаас танилцуулах зорилгоор мэдээлэл, арга зүйн хичээлийг 2011 оны 11 дугаар сарын 1-нд зохион явууллаа. Уг хичээлд тавигдсан илтгэлүүдийг доор дарж татаж аван танилцах боломжтой.

Дэлгэрэнгүй...
 
Спорт заалны нээлт боллоо PDF Хэвлэх И-мэйл

Батлан хамгаалахын их сургуулийн спорт заалны нээлтийн ажиллагаа 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд БХИС-ийн захирал бригадын генерал З.Болдбаатар, БХИС-ийн ЦАХҮ эрхэлсэн дэд захирал, БХИС-ийн спортын зөвлөлийн дарга хурандаа С.Пүрэвдорж нар оролцсон бөгөөд нээлтийн ажиллагаанд зориулан байнгын бие бүрэлдэхүүний дунд зохиогдсон сагсан бөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхлоо. Тэмцээнд нийт 9 багийн 100 гаруй тамирчид оролцсоноос  эрэгтэй төрөлд Ахлагчийн сургууль 1-р байр, Цэргийн инженерийн сургууль 2-р байр, СБЗА-ны баг тамирчид 3-р  байр харин эмэгтэй төрөлд Цэргийн инженерийн сургууль 1-р байр, Цэргийн командын сургууль 2-р байр, СБЗА-ны баг тамирчид 3-р байр эзэлсэн байна. Багийн дүнгээр Цэргийн инженерийн сургууль 1-р байр, СБЗА-ны баг 2-р байр харин Цэргийн командын сургууль 3-р байр эзэлжээ.

Дэлгэрэнгүй...
 
Сургагч ахлагчийн дамжаа PDF Хэвлэх И-мэйл

Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийн Ерөнхий цэргийн тэнхимд ШШГЕГ-ын алба хаагчид анх удаа сургагч ахлагчийн сургалтад хамрагдлаа. Энэ төрлийн сургалт нь ШШГЕГ-ын хэмжээнд анх удаа явагдаж буй бөгөөд нийт 36 алба хаагч 2011 оны 10.17-11.3 өдрүүдэд тус дамжаанд хамрагдан амжилттай суралцсан байна. Энэхүү дамжааны төгсөлтийн ажиллагаанд БХИС-ийн захирал бригадын генерал З.Болдбаатар, БХИС-ийн ЦАХҮ эрхэлсэн дэд захирал хурандаа С.Пүрэвдорж болон ШШГЕГ-ын дэд дарга нар оролцон төгсөгчдөд батламж гардуулсан байна.

Дэлгэрэнгүй...
 
Танилцах аялал хийж байна PDF Хэвлэх И-мэйл

БНСУ-ын агаарын цэргийн хүчний урилгаар БХИС-ийн АДХЦ-ийн тэнхимийн багш хошууч Г.Лхагва, Ерөнхий цэргийн тэнхимийн багш ахмад П.Отгонтулга, АДХЦ-ийн тэнхимийн 5-р дамжааны сонсогч Ц.Энхмандал, 3-р дамжааны сонсогч Ц.Далайхүү нар 2011 оны 10.30-11.6-ний өдрүүдэд БНСУ-д танилцах аялал хийж байна. Уг аялалын үер манай багш, сонсогчид агаарын цэргийн хүчний шоу үзүүлбэр сонирхон тус улсын цэргийн сургуулийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

 

Эрхэм зорилго

ЦКС нь Зэвсэгт хүчинд мэргэжлийн офицер боловсон хүчин бэлтгэх үндсэн үүрэгтэй бөгөөд өөрийн эрхэм зорилгоо “Монгол Улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, томилогдсон албан тушаалдаа мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай, бакалаврын боловсролтой шилмэл боловсон хүчин бэлтгэхэд оршино.

Санал асуулга

Та хаанаас холбогдож байна
 

Яг одоо

Манайд 1 зочин онлайн

Цаг агаар

Баннер