ЦКС-ИЙН СОНСОГЧ МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗХ-НИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл

ЦКС-ийн Артиллер зэвсгийн тэнхимийн Зэвсгийн 5б ангийн сонсогч а/ч Э.Эрдэнэ-Очир эх орноо хамгаалах нэр хүндтэй мэргэжлийг итгэл үнэмшлээрээ  сонгон түүнд хичээнгүйлэн суралцаж, сурлага, оюуны бүтээл, бие бялдрын хөгжил, сахилга, ёс зүйн төлөвшлөөрөө хамт олноо үлгэрлэн манлайлж, цэргийн сургуулийн шилдгийн шилдэг сонсогчийн болзлыг ханган шалгарсан тул Монгол Улсын ерөнхийлөгч , ЗХ-ний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг хүртлээ.

Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэн таны эрдэм мэдлэгийн оргил өөд тэмүүлэх тэмүүлэл цаашдын ажил үйлс, амьдрал ахуй улам өөдрөг байна гэдэгт итгэл төгс байна. Монгол цэргийн эрдэм чадал , сүр хүч үеийн үед бадарч байх болтугай.

 

 

Эрхэм зорилго

ЦКС нь Зэвсэгт хүчинд мэргэжлийн офицер боловсон хүчин бэлтгэх үндсэн үүрэгтэй бөгөөд өөрийн эрхэм зорилгоо “Монгол Улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, томилогдсон албан тушаалдаа мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай, бакалаврын боловсролтой шилмэл боловсон хүчин бэлтгэхэд оршино.